Автобус компаниудын ажил хаялт зогслоо

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 08

“Автобус-1”, “Автобус-2”, “Автобус-3” төрийн өмчит нийтийн тээврийн компанийн ажилчид ачаалал их, цалин бага гэх шалтгаанаар ажил хаялт зарласан.  Тэд цалингийн системийг өөрчлөх шаардлагыг өнгөрсөн сарын 25-наас тавьсан. Гэвч одоо хүртэл тодорхой шийдэлд хүрэхгүй байгаа тул тэд ажилдаа эргэн орохоор болжээ.  Тодруулбал, өчигдөр үйлдвэрчний эвлэл, нэгтгэлийнхэн зөвшилцаж ажил хаялтаа зогсоосон байна.  Тиймээс өнөөдрөөс тэрийн автобусууд үйлчилгээндээ гарч эхэлж байгаа аж

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top