Солонгост коронавирусээр нас барагсдын тоо нэмэгдэж, жуулчдын тоо эрс буурлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 08

Олон мянган хүний амь нас авсан эбола вирусын халдвар намжаад байхад Саудын Арабаас гаралтай үхлийн аюултай MERS вирусын тохиолдол нэмэгдэж байгаа нь дэлхийн анхаарлыг татаж байна. Азийн хэд хэдэн оронд энэ өвчний тохиолдол илрээд байгаа билээ. Өнгөрсөн баасан гарагт Өмнөд Солонгост MERS вирусын улмаас хоёр хүн нас барсан бол өнөөдөр тав болон нэмэгдлээ. Өнгөрсөн бямба гарагт 75 настай эрэгтэй ийм оноштойгоор нас баржээ. Мөн халдвар авсан хүний тоо 64 болсон гэж “Yonhap” агентлаг мэдээлсэн байна. Пүрэв гарагийн байдлаар 1100 гаруй сургуульд хөл хорио тогтоож, 1600 орчим хүнийг тусгаарлажээ.

Монголын хувьд Солонгос руу зорчих иргэдийн урсгал их. Улаанбаатар- Сеулийн хооронд өдөрт хоёр удаагийн нислэгээр 500 орчим зорчигч ирж, явж байна.

Харин MERS-ийн халдвар авсан гэх хятад иргэн Солонгост аялах үеэрээ халдвар авсан нь тогтоогджээ. Тиймээс зарим улс орны Засгийн газраас Өмнөд Солонгост аялах, жуулчлахгүй байхыг анхааруулж, жуулчдын тоо эрс багасчээ.

Монголын хувьд Солонгос руу зорчих иргэдийн урсгал их. Улаанбаатар- Сеулийн хооронд өдөрт хоёр удаагийн нислэгээр 500 орчим зорчигч ирж, явж байна. Эдгээр хүмүүсийн дотор солонгосын эмнэлгүүдээр үйлчлүүлэгчид олон байх магадлалтай юм. 2003 оны САРС-ын үеэр Хөх хотод эмнэлэгт эмчлүүлж байсан манай иргэд САРС-ын халдвар аваад орж ирж байсан сургамж бий. Тэгээд ч Солонгост сурдаг оюутнууд зуныхаа амралтаар Монгол руу ирэх цаг дөхөж байна. Мөн эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор тус улсад гэрээгээр ажиллах монголчуудын тоо нэмэгдэж байгаа нь эрсдэл дагуулж эхэллээ. Тиймээс иргэдийн хувьд Солонгос руу аль болох зорчихгүй байх, Засгийн газрын зүгээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай болж байна.

Иргэдийн хувьд Солонгос руу аль болох зорчихгүй байх, Засгийн газрын зүгээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай болж байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас дараах зөвлөмжийг гаргалаа.

  • MERS-CoV-т халдвартай өвчтөнийг эрт илрүүлхэд төвөгтэй. Учир нь ерөнхий амьсгалын замын халдварын шинж тэмдэгүүд илэрдэг ба MERS-CoV-ын вирусын халдварын үед өвөрмөц илэрдэг шинж тэмдэг байхгүй. Ийм учраас эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд үйлчилгээ үзүүлэхдээ баримтлах халдвар хамгаалалтын дэглэмийг байнга мөрдөж ажиллах хэрэгтэй.
  • Чихрийн шижин, бөөрний дутагдал, уушгины архаг өвчин, дархлаа дарангуйлагдсан хүмүүс МERS-CoV-т халдвараар хүндрэх өндөр эрсдэлтэй байна.
  • Мал амьтан болон тэмээний  аж ахуй, худалдааны захаар явахдаа мал амьтанд хүрэхээс зайлсхийх. Тэмээний түүхий сүү, мах, шээс хэрэглэхгүй байх.
  • Гараа угаах, ариун цэвэр эрүүл ахуйн ерөнхий арга хэмжээг дагаж мөрдөх.
  • Хүнсний ариун цэврийг сахих, усыг буцалгаж уухыг зөвлөж байна.
  • Амьсгалын замын цочмог халдварын  тандалтыг  үргэлжлүүлэхийг  ДЭМБ-аас гишүүн орнуудад уриалж байна.
  • Амьсгалын замын цочмог халдвар, томуу, уушигны хатгалгааны  тандалтыг  үргэлжлүүлэх.
  • Бүх хавьтлуудыг хавьтал болсон өдрөөс хойш  14 хоногийн турш асуумж авч, тусгаарлан, хяналт тавьж хэрэв шинж тэмдэг илэрвэл маш хурдан тусгаарлаж, эмчилгээ хийх шаардалагатай.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
76n llr(43.242.243.251) 2015 оны 06 сарын 09

76 l tusval yg taarah uvchin bn

0  |  0
zochin(202.179.20.111) 2015 оны 06 сарын 08

ene temeetei yamar holbootoi yum be? tailbarlana u

0  |  0
зочин(122.201.31.188) 2015 оны 06 сарын 08

Молчуудаа очоод үхэцгээгээрэй ХАХАХАХАХААХАХАХАХАХАХ өмхий халтайсан пиздаакууд инээд хүргэчихлээ ХАХАХАХАХАХ

0  |  0
Top