Иргэд орон нутаг, хот хоорондын зорчигч тээврийн тасалбарыг заавал “Драгон” төвд очиж бичүүлдэг байсан юм. Тэгвэл өчигдрөөс эхлэн энэхүү тасалбарын захиалгыг онлайнаар авдаг болжээ. Ингэснээр иргэдийн цаг, завыг хэмнэж тэдэнд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг ойртуулах зорилготой юм байна. Онлайн захиалгыг тодорхой хугацаанд туршиж үзсэний дүнд өчигдрөөс албан ёсоор эхлүүлжээ.
Иргэд Автотээврийн үндэсний төвийн www.teever.gov.mn сайтын “Тасалбар захиалах” цэс рүү орж Зорчигч тээврийн автобус үйлчилдэг бүх аймгийн иргэд онлайнаар захиалга өгч болох нь ээ.
Мөн онлайн захиалгат Улаан Үд, Бээжингийн автобусны маршрут бүхий хотуудыг ч хамруулсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хөвсгөлийн Тариалан руу зорчигч тээврийн автобус явуулдаг болсон уу Тийшээ явмаар байна