Улаанбурхан өвчний вакцинжуулалтын аян өнгөрөгч баасан гарагт дууслаа. ХӨСҮТ-ийн хэвлэлийн ажилтан Ч.Уртнасангийн мэдээлж буйгаар вакцинжуулалт 100 хувьд хүрч амжаагүй, 92 хувьтайгаар дуусгажээ. Вакцинжуулалтыг дуусгасан ч улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн тоо буурахгүй байгаа аж. Одоогоор ХӨСҮТ-д улаанбурханаар өвчилсөн 620 хүн хэвтэн эмчлүүлж байна. Харин нэг өдөрт 400 гаруй хүн хандаж байгаа гэв. Ер нь улаанбурхан өвчнөөр эмнэлэгт хэвтэгсдийн тоо буураагүй хэмээн мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )