Элэгний C вирусийг эмчлэх ХАРВОНИ эмийн үнийг зарлалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 10

Дөнгөж сая элэгний С вирусийг эмчлэх ХАРВОНИ эмийг Монгол Улсад хэдэн төгрөгөөр нийлүүлэхээр болсноо АНУ-ын Gilead Sciences компанийн удирдлагууд албан ёсоор зарлан баталгаажууллаа.

АНУ-ын Gilead Sciences компаниас манай улсад нэг сарын $400 буюу нэг курс эмчилгээний эмийг $1,200 үнэтэйгээр нийлүүлэх болсноо албан ёсоор мэдэгдлээ. Эмийн албан ёсны борлуулагчаар "Омбол" ХХК ажиллах юм байна.

ХАРВОНИ эм АНУ-ын зах зээлд нэг курс эмчилгээнийх нь үнэ $94,000 байдаг гэнэ.

АНУ-ын Gilead Sciences компанийн төлөөлөгч эмийн тухайд "Энэ эм нь чанар, найрлагын хувьд АНУ болон дэлхийн зах зээл дээр зарагдаж байгаа эмнээс ялгаагүй" гэж хэллээ.

Мөн энэ үеэр Эрүүл мэнд, Спортын яам, АНУ-ын Gilead Sciences компанитай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болсон юм.

Манай улсад элэгний C вирусийн халдвартай 150 мянга гаруй хүн байдаг аж. Тэдний 52 мянга нь яаралтай эмчилгээ авах шаардлагатай гэдгийг ЭМСЯ-наас мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ogi(185.21.220.6) 2015 оны 06 сарын 15

uushignii iimerhvv em bnuu?

0  |  0
Top