Титэм вирусээр жирэмсэн эмэгтэй өвчилжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 11

Өмнөд Солонгост титэм вирусын халдвар газар аваад байна. Өчигдрийн байдлаар халдвар авсан 14 хүн шинээр илэрсэн бөгөөд түүний дунд жирэмсэн эмэгтэй байгаа аж. Жирэмсэн эмэгтэйгээс гадна долоон хүн Сөүл эмнэлэгт халдвар авсан нь тогтоогдсон байна. Одоогийн байдлаар титэм вирусын халдвараар 122 хүн өвчилж, есөн хүн нас бараад байгаа аж.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгост титэм вирусын талаар худал цуурхал тараасан найман хүнийг баривчилсан байна. Халдварт өвчний дэгдэлтийн улмаас Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе АНУ-д хийх айлчлалаа цуцалсан юм.

Ойрхи-Дорнодын амьсгалын замын хурц халдвар (MERS) гэж нэрлэгдсэн өвчний улмаас Өмнөд Солонгост 22 их сургууль, 2400 гаруй дунд сургууль, цэцэрлэгийг хаагаад буй юм. Мөн халдвар авсан байж болох 3439 хүнийг хөл хорьжээ. Титэм вирусын улмаас Өмнөд Солонгосын эдийн засагт чухал хувь нэмэр болдог аялал жуулчлалын салбарын орлого буурч эхэлсэн аж.

Титэм вирус анх 2012 онд Саудын Арабт илэрсний дараа дэлхийн 20 гаруй орны 1271 хүн өвчилж, 448 хүн нас баржээ. Одоогоор уг вирусын эсрэг вакцин, тариа байхгүй тул шинж тэмдэгийн эсрэг эмчилгээ хийгдэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн (202.126.91.171) 2015 оны 06 сарын 11

гүй одоо бас ямар гээчийн вирусээ тараачихдаг новшнууд гээч нь вэ . чөтгөр гэж дээ

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.125) 2015 оны 06 сарын 11

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top