Өмнөговь аймагт үер болжээ

Админ | Zindaa.mn
2015 оны 06 сарын 11

Өмнөговь аймгийн Баяндалай, Баян-Овоо, Булган, Даланзадгад, Мандал-Овоо, Ханбогд сумын нутагт энэ сарын 09, 10-ны өдөр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж,  салхи түр зуур 20-25 м/с хүртэл ширүүссэн байна.

Энэ үеэр 14 хүнтэй суудлын автомашин үерийн усанд саатаж, 5 айл өрхийн гэр нурж эвдрэн, 50 айл өрхийн 5232 толгой бог мал шуурганд уруудсанаас урьдчилсан байдлаар 3440 орчим толгой мал хорогдсон аж. 

Мөн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан зэрэг дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газар, сум орон нутгаас эрэн хайх, аврах, цахилгааны гэмтэл, саатлыг арилгах ажлыг зохион байгуулж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top