Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 12

Нийслэлийн Эрүүл мэндийн газар Коронавируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах төлөвлөгөө гаргаж харьяа байгууллагуудад хүргүүлэн мэргэжил, арга зүйгээр ханган ажиллаж байна. Энэ оны 06 сарын 11-ны байдлаар Коронавируст халдвар БНСУ-д нийт 108 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж,  9 хүн нас барсан байна. Харин Дэлхий дахинд уг вирусын нийт 1271 тохиолдол бүртгэгдэж,  453 хүн нас бараад байна. Иймд нийслэлийн иргэддээ дараахь зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

-Онцын шаардлагагүй бол Бүгд Найрамдах Солонгос, Хятад улсад зорчихгүй байх

- Гараа сайтар савандаж угаах, ариутгах / санитол хэрэглэх /

-Түүхий сүү, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

-Биеийн эсэргүүцэл сайжруулах, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх

-Зэрлэг амьтадтай харьцахгүй байх, амьтны захаар явахгүй байх

-Халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандана уу гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.237) 2015 оны 06 сарын 12

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top