Өмнөд Солонгост коронавирусын MERS халдвар гарсантай холбогдуулан ДЭМБ энэ сарын 16-нд буюу маргааш яаралтай хуралдахаар боллоо.
БНСУ уг өвчинтэй тэмцэхээр яаралтай арга хэмжээнүүдийг авсаар байгаа боловч халдвар улам бүр газар авсаар байна.
Энэ удаагийн хуралдаанаар мэргэжилтнүүд уг өвчинтэй хэрхэн тэмцэх талаар санал бодлоо солилцох юм. Өмнөд Солонгосын эрх баригчид өнгөрөгч баасан гаригт мэдэгдэл хийхдээ уг өвчний халдварыг зогсооход амаргүй байх болно хэмээн онцолсон аж.
Сэтгэгдэл ( 0 )