Биеийн тамирын хүмүүжил ба чийрэгжүүлэлт нь хүүхдийн хөхүүл байх үед бие организм нь зөв хэлбэртэй хөгжихөд голлох үүрэгтэй. Биеийн хөгжил зөв, чийрэгжсэн хүүхэд орчиндоо хялбар дасан зохицож, өвчлөх нь бага, өвчилсөн ч хурдан эдгэрдэг. Биеийн тамирын хүмүүжил, чийрэгжүүлэлтийн үндэс нь хүүхдээ зөв арчлах, хувцсыг нь цаг агаар болон орчны нөхцөлд тохируулан өмсүүлэх дадал юм.
Салхилуулах нь чийрэгжүүлэлтэд чухал нөлөөтэй. Хүүхдийг өдөр бүр, улирал, цаг агаараас үл хамааран /салхи шуурга, бороог эс тооцвол/ салхилуулж байх шаардлагатай. Өвлийн улиралд өдөрт 2-3 удаа, нийт салхилуулах цаг нь дөрвөн цаг байхад хангалттай. Зуны улиралд өдөржин гадаа байлгасан ч болно. Хүүхдийг салхилуулахдаа хамар, гар нь даарч байгаа эсэхийг анзаарч байх хэрэгтэй. Мөн гэртээ орсны дараа хөлөрсөн эсэхийг заавал шалгаарай. Халуураагүй л бол бага зэргийн нус гоожих нь салхинд гарахад саад болохгүй.
Хүүхдийн нүцгэн чийрэгжүүлэлтийг зуны улиралд гадаа, өвлийн улиралд өрөө тасалгаандаа хийнэ. Аль ч тохиолдолд орчны температур нь 20-22 хэмээс доошгүй байна. Нүцгэн чийрэгжүүлэлтийг 1-1.5 сартай байхаас эхэлдэг ба үргэлжлэх хугацаа нь 1-2 минут, өдөрт 2-3 удаа давтана. Дараа нь үргэлжлэх хугацааг аажмаар нэмэгдүүлж, хүүхэд зургаан сар хүрэх үед 8-10 минут, ой хүрэхэд нь 12-13 минут нүцгэн байлгаж болно.
Нүцгэн байх үед нь хүүхдийн байрлалыг ээлжлэн сольж хэвтүүлэхийн зэрэгцээ зөөлөн иллэг, гимнастик хийлгэнэ.
Зун хүүхдийг сүүдэрт нүцгэн байлгах нь тохиромжтой. Нарны туяанд байлгавал нарших, арьс нь наранд түлэгдэх зэрэг асуудал үүсч болно.
emegteichuud.mn
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮