Манай улс элэгний С вирусийг устгах эмийг албан ёсоор оруулж ирхээр болсон билээ.Тэгвэл уг эмийг 400 ам.доллараар авах боломжтой бөгөөд нэг курсээр нь хэрэглэвэл 1200 ам.доллараар авч болохоор зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл уг эмийг курсээр нь хэрэглэснээр 98-99 хувийн үр дүнтэй байна гэж Эрүүл мэнд, спортын яамнаас мэдэгдэж байгаа билээ.Тэгвэл "Харвоны" эм хэрэглэх шаардлагатай хүмүүсийн бүртгэлийг нэгдсэн цахим системд оруулж байгаа бөгөөд удахгүй тус системийг Эрүүл мэнд, спортын яаманд хүлээлгэж өгөхөөр болсон байна.
Ингэснээр элэгний өвчтэй бүх хүмүүсийг бүртгэлжүүлж, С вирус устгах эм олгож эхлэх аж.
Харин иргэдийн хувьд одооноос эхлэн харьяа дүүргийн өрхийн эмнэлэг дээр шинжилгээ өгч бүртгүүлэх ёстой юм байна. Тодруулбал, харьяа дүүргийн эмнэлэг нь таны нарийн шинжилгээний мэдээллийг ЭМСЯ-ны цахим системд нэгтгэх аж. Мөн иргэд элэгний өвчлөл, С вирусын тооноос хамаараад тус эмийг хэр удаан хэрэглэх зэргийг мэргэжлийн эмч нар, зөвлөнө. Харвони эмийг эмийн сангуудаар худалдаалах бөгөөд зөвхөн эмчийн нарийн шинжилгээний хариуг үндэслэн олгох юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
hi dui oron nutgiin ubchtun yaj abah be