Өмнөд Солонгост титэм вирусын халдвараас эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнгээр эмлэх аргыг хэрэглэж эхлэсэн байан. Энэ аргыг баруун Африкт тархаад байсан Эбола вирусын эсрэг хэрэглэж үр дүнгий нь мэдэрч байсан билээ. Одоогийн байдлаар өмнөд солонгост титэм вирусын халдвараас эдгэрсэн 17 хүн байгаа юм. Мөн уг өвчнөөр тус улсад 19 хүн нас барж 150 гаруй хүн өвчлөөд байгаа юм.
Үүний зэрэгцээ Германд титэм вирусын халдвартай хүн нас барсан анхны тохиолдол өчигдөр /VI.16/ бүртгэгджээ. Германы баруун хойд хэсгийн Оснабрюк хотын клиникт титэм вирусын халдвартай 65 настай эрэгтэй нас баржээ.
Сэтгэгдэл ( 0 )