“Мерс”-ийн халдвар авсан 17 хүн эдгээд байна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 18

Өмнөд Солонгост титэм вирусын халдвар тархаад нилээд хэд хонож байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус вирусын халдвараас 17 хүн эдгэрээд байгаа аж. Тус улс халдварын голомтод эмнэлгийн үйл ажиллагааг зогсоосноор шинээр өвчлөгсдийн тоо буурч эхлэжээ.

Мөн Өмнөд Солонгосын хоёр эмнэлэгт титэм вирусын халдвараас эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнгээр эмчлэх аргыг хэрэглэж эхэлсэн байна. Энэ арга өмнө нь Баруун Африкт тархсан Эбола вирусын эсрэг үр дүнгээ өгчээ. Өчигдрийн байдлаар титэм вирусээр 20 хүн нас барж, 162 хүн халдвар авч, 6058 хүн тусгаарлагдан эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top