Өмнөд Солонгост хурдтай тархаад байсан титэм вирусын халдвар Тайландад анхны тохиолдол нь бүртгэгдлээ. Бангкок хотын гаднах халдварт өвчин судлалын төвд титэм вирусын халдвар илэрсэн 75 настай эрэгтэйг тусгаарлан эмчилж байгаа аж. Уг өвчтөний хувьд Оман улсаас ирсэн бөгөөд зүрхний өвчнөөр эмнэлэгт хандаж, шинжилгээгээд түүнд титэм вирусын халдвар илэрсэн байна. Одоогоор өвчтөнд эмчилгээ хийж байгаа бөгөөд түүнтэй харилцсан 60 орчим хүнийг тусгаарлан, вирус илрүүлэх шинжилгээ хийж эхлэсэн байна.
Өмнөд Солонгос өнгөрсөн тавдугаар сарын 20-ноос хойш нийт 24 халдвартай хүн нас барсан байна.
Сэтгэгдэл ( 0 )