Ким Чен Ун MERS, Эбола, Шувууны ханиад, ДОХ-ыг ”эмчилнэ”

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 21

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун дэлхий дахинд аюул заналхийлсэн Эбола, ДОХ, MERS, Шувуудын ханиад зэрэг халдварт тахал өвчнийг анагаах чадвартай нэгэн эмийг бүтээх гэж байгаагаа мэдэгдлээ. Хойд Солонгосын албан ёсны “КСНА” агентлагийн энэ мэдээг олон улсын сайтууд иш татан мэдээлж байна. Түүнчлэн Хойд Солонгост MERS халдварлах магадлал өндөр тул Ким Чен Ун эрүүл мэндийн салбартаа үүрэг өгч, хатуу хяналт тавихыг анхааруулсан байна. Энэ үеэрээ дээрх эдгэшгүй өвчнүүдийг нэгэн зэрэг анагаах чадвартай “Kumdang 2” хэмээх эмийн бүтээгдэхүүний төсөлд тус улсын хамгийн чадвартай эмч нар ажиллаж байгаа гэв. Мөн “Энэ эм нь ДОХ, Эбола, MERS, Шувууны ханиад зэрэг олон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төдийгүй маш богино хугацаанд илааршуулна” гэсэн байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top