Өнөөдөр олон улсын йогийн өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 21

7000 жилийн тэртээ Энэтхэгт анх үүссэн йогийн дасгал нь энгийн аргаар сэтгэхүй, биед нөлөөлснөөр аливаа өвчин зовлонгоос ангижирдаг хэмээн ярьдаг.

Тэгвэл НҮБ-аас жил бүрийн зургадугаар сарын 21-нд тэмдэглэдэг Олон улсын йогийн өдөр өнөөдөр тохиож байна.
Бүгд найрамдах Энэтхэг улсын элчин сайдын яам “Амьдрах урлаг” болон бусад йогийн төвүүдтэй хамтран энэ өдрийг анх удаа Монголд тэмдэглэхээр болжээ.

Энэ жил дэлхийн 192 оронд уг өдрийн тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд манай улсад Чингис хааны талбай болон есөн аймагт 08.30 цагаас олон нийтийн баяр болгон тэмдэглэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top