Титэм вирусын халдвараар нас барсан хүний тоо 27-д хүрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 22

Өмнөд Солонгост титэм вирусын халдвар газар аваад байгаа. Хамгийн сүүлийн мэдээгээр халдвар авсан хүний тоо 169 болж, нас барсан хүний тоо 27-д хүрсэн байна. Уг вирусээр нас барсан хүний 90 хувь нь ужиг, хүн өвчтэй, өндөр настай хүмүүс байсан аж.

Титэм вирус зөвхөн эмнэлгийн орчинд халдварлаж, гадна орчинд тархаагүй гэдгийг эрүүл мэндийн албаныхан мэдэгдэж байна.

Түүнчлэн титэм вирусын халдвар авсан байж магадгүй хэмээн сэжиглэн хөл хорьсон хүний тоо өдрөөс өдөрт буурсаар байна. 14 хоногийн дотор өвчний шинж тэмдэг илрээгүй нийт 9300 хүнийг тусгаарлалтаас гаргасан аж. Одоогийн байдлаар 3833 хүн хяналтанд үлджээ.

Үүний зэрэгцээ титэм вирусын халдвараас 50 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Титэм вирус анх 2012 онд Саудын Арабт илэрснээс хойш хувьсан өөрчлөгдсөн шинж ажиглагдаагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top