Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хүнсний нэмэлтийн чиглэлээр сургалт хийлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 22

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрөгч 18-ны өдөр хиам, нөөшилсөн махны үйлдвэрлэлд ашиглаж байгаа хүнсний нэмэлтийн хэрэглээ, түүнд хяналт тавихад анхаарах асуудлын талаархи сургалт зохион байгууллаа.
Сургалтад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, цехийн удирдлага, технологич, эрүүл ахуйч 38 хүн хамрагдсан байна. 
Энэ онд хиам, нөөшилсөн махан бүтээгдэхүүний хяналт шалгалтын дүнгээс урьдчилсан байдлаар танилцуулж, Е тэмдэглэгээ бүхий хүнсний нэмэлтийн талаарх мэдээлэл өглөө. Мөн импортын бэлэн жорыг хэрхэн хадгалах, хэрэглэх, ашиглах, зарцуулалтын тайлангаа яаж гаргах, дотоод  хяналтаа хэрхэн  хэрэгжүүлэх зэрэг сэдвээр мэдээ, мэдээлэл өгч, тайлбарлан таниуллаа. 
МХЕГ-аас энэ сарын 11-ний өдөр мөн энэ чиглэлээр нийслэл, дүүрэг, 19 аймгийн хүнсний чанар, стандартын болон эрүүл ахуй, халдвар хамгааллын  улсын байцаагч, үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдлага, холбогдох ажилтнуудын дунд цахим сургалт зохион байгуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top