ОХУ-тай визгүй болсноор их хэмжээний хуурамч архи хил нэвтрүүлдэг болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 22

Монгол Улс ОХУ-тай визгүй болсноор хойд хөршөөс их хэмжээний хуурамч архи хил нэвтрүүлдэг болсон байна. Үүнээс гадна чанар, аюулгүйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн хил нэвтрүүлэхийг завддаг болсон байна. Алтанбулаг дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хийсэн хяналт, шалгалтаар энэ оны эхний улиралд л гэхэд чанарын шаардлага хангаагүй хатаасан жимс 227 кг, гурилан бүтээгдэхүүн 30 кг, лабораторийн урвалд орсон хүнсний бүтээгдэхүүн 16 ширхэг, хатаасан ургамал 200 грамм, үхрийн мах дөрвөн кг, "Гродзё" вино гурван литр, 0.5 литрийн "Белая берёзка" архи 46 ширхэг, "Абрикос" вино хоёр литр, "Сайра" загас 432 ширхгийг хурааж устгасан байна. Мөн их хэмжээний хуурамч архи хил нэвтрүүлэх гэсэн удаа дараагийн оролдлогыг таслан зогсоожээ. Ер нь хойд хөршөөс тусгай зөвшөөрөлгүй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон бичиг баримтгүй согтууруулах ундаа оруулж ирэх иргэд ихэссэн байна. Ямартай ч, Монгол улсад  "Шарадоне", "Зелёная марка", "Пишеничная", "Бялая берёзка", "Водка выбор" зэрэг архинуудыг оруулж ирэхийг хориглодог ажээ. Учир нь эдгээр архи Монгол Улсад мөрдөж буй "Согтууруулах ундаа, цагаан болон өвөрмөц архи, техникийн ерөнхий шаардлага" МNS 179:2014 стандартыг хангадаггүй аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
polpol(122.201.22.11) 2015 оны 06 сарын 22

visagui bolj bolohgui gej humuus ih helsen dee..iim l yum boldog bgui yu

0  |  0
Pivo uudag hun(122.201.21.240) 2015 оны 06 сарын 22

Mun ch ih arhi uuh yum daa. Arhi orosoos oruulahiig burmusun horichihooch!

0  |  0
Top