Тод өнгийн даашинз 20 насаар залуу харагдуулах увдистай

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 22

Уншигчтайгаа ойр ажилладаг гаднын цөөхөн хэдэн сайтын нэг өдгөө 81 настай, хэзээ ч гэрлэж байгаагүй Нина Шнеллинг хэмээх эмэгтэйн хэрхэн сайхан харагдах вэ гэсэн захидалд хариу өгчээ. Эргэх холбоо сайтай уг сайт Нина Шнеллингийг сайхан харагдуулахын тулд уншигчдынхаа дунд багахан хэмжээний судалгаа явуулжээ. Тэгэхэд дэлхийн өнцөг булан бүрээс наснаасаа залуу харагддаг зургаа явуулж, үүнийг нь бусад уншигчдаар таалгасан аж. Мэдээж  Нина Шнеллингийн хувьд сайхан харагдах нууц нь үеийнхэн болон наснаасаа залуу харагдах явдал юм. Үүнээс ахимаг насны эмэгтэйчүүдийн хувьд тод өнгийн, эмэгтэйлэг байдлыг илүү илтгэсэн даашинз тухайн эмэгтэйг бүр 20 насаар залуу харагдуулж чадаж байгааг тогтоожээ. Үүнээс гадна, наснаасаа 20 жилээр залуу харагддаг тэдгээр эмэгтэйчүүд гоо сайхны мэс засал, ботоксоос зайлсхийж, эрүүл, зөв хооллож, өдөрт багахан хугацаанд ч болов дасгал хөдөлгөөн хийж байхыг зөвлөжээ. Дашрамд дурдахад, одоо Нина Шнеллинг наснаасаа 20 насаар залуу 60-тай харагдаж байгаадаа сэтгэл хангалуун байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top