2008 оны Бээжингийн олимпоос алтан медаль хүртэж Монгол түмнээ уухайлуулан баярлуулж байсан Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, олимпын алтан медальт Э.Бадар-Ууган том сюрприз барихаар зэхжээ. Тэрээр амьдралд тохиолдох олон шалтгааны улмаас үр хүүхэд заяагаагүй хүмүүст баяр нэмэхээр “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах эмнэлэг байгуулжээ. Тус эмнэлэг нь японы Kato Ladies эмнэлгийн салбар бөгөөд эмч мэргэжилтнүүдээ Kato Ladies клиникт дадлагажуулсан юм байна. Kato Ladies клиникийн тухайд байгалийн жирэмслэлттэй хамгийн ойр аргаар үр шилжүүлэн суулгадаг бөгөөд одоогоор жирэмслэлтийн хувиараа дэлхийд тэргүүлдэг эмнэлэг юм. Хөдөлмөрийн баатрын үүсгэн байгуулсан эмнэлгийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо. Монголын үрс маш олон болох болтугай.
Сэтгэгдэл ( 0 )