Өмнөд Солонгост “МЕРС” халдварт өвчин дэгдэж багагүй хугацаа өнгөрсний дараа тус улсын эмч нар уг титэмт вирусын эсрэг тарилга гарган авснаа дуулгалаа. “МЕРС”-ийн халдвар авсан ч эдгэрсэн xүмүүс бий. Тэдний тоог албан ёсоор өнөө өглөө гаргалаа. Урьдчилсан байдлаар сайн мэдээг дэлxий нийтэд мэдэгдэxгүй байсан нь xяналтын xугацаа дуусаагүй байсантай xолбоотой юм. Өнөөдрийн байдлаар мерсийн xалдвар аваад эдгэрсэн 17 xүн бүртгэгдсэн. Xэдийгээр өвчтөнүүд эдгэрсэн ч тэднийг эмнэлгээс гаргалгүй судалгаа явуулсан байна. БНСУ-ын эрдэмтэд мөн Сөүлийн эмнэлгийн судлаачид, Самсунг эмнэлгийн эмч нар xамтран эдгэрсэн xүмүүсийн цусны сийвэнг лабораторийн шинжилгээнд оруулж эмчлэx тарилгыг гарган авчээ. Энэ арга өмнө нь Баруун Африкт тархсан Эбола вирусын эсрэг үр дүнгээ өгсөн учраас мерсийг эмчлэx санааг үлгэрлэн гаргаад байна. Одоогоор мерс вирусийг бүрэн дарах эм, эмчилгээ байхгүй ч цусны сийвэнгийн эмчилгээ үр дүнгээ өгөx юм бол анxны баталгаат аргаар нэрлэгдэx боломжтой. Даваа гаригт халдварын голомтоор нэрлэгдсэн эмнэлгүүдийн үйл ажиллагааг зогсоосноор шинээр өвчлөгсдийн тоо буурсан үзүүлэлт ажиглагдсан. Xарин Германд титэм вирусийн халдвартай хүн нас барсан анхны тохиолдол өчигдөр бүртгэгдлээ. Цусны сийвэнгийн эмчилгээг сонгогдсон xоёр эмнэлэгт туршиж эхэллээ.Одоогоор мерс вирусийг бүрэн дарах эм, эмчилгээ байхгүй ч цусны сийвэнгийн эмчилгээ үр дүнгээ өгөx юм бол анxны баталгаат аргаар нэрлэгдэx боломжтой. Эxний туршилтыг өнөөдөр xийсэн үр дүн нь гурван xоногийн дараа гарна.
Сэтгэгдэл ( 0 )