Малайз, Филиппинд ”МЕРС” бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 23

Өмнөд Солонгос болон Тайланд, Герман улсуудад бүртгэгдээд байгаа Ойрхи Дорнодын амьсгалын хам шинж буюу "МЕРС" титэмт вирус Малайз, Филиппин улсад бүртгэгдсэн байна. Одоогоор гурван хүн вирусын халдвар авсан бөгөөд эдгээр иргэд Саудын Араб улсад зорчоод ирсэн аж. Тэдний биеийн байдал одоогоор хэвийн байгаа талаар ДЭМБ мэдээллээ.

Халдвар авсан хүмүүсийг тусгаарласан бөгөөд тусгай эмчилгээ хийж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар 172 хүн “МЕРС”-ийн халдвар авч, 27 хүн амиа алджээ.

Азийн орнуудад “МЕРС” тархах эрсдэлтэй байгааг АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа бөгөөд халдвар авч, улмаар амиа алдсан хүмүүсийн 90 хувь нь архаг, хууч өвчтэй хүмүүс болохыг тогтоогоод байна. “МЕРС” Өмнөд Солонгос, Тайланд, Малайз, Филиппин, Саудын Араб болон Ойрхи Дорнодын ихэнх улсад бүртгэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top