Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас "Иргэдийн баяр"-ыг зохион байгуулж Хүй Долоон худагт наадам хийхдээ 64 бөх барилдуулж, сумын цол олгосон билээ. Дүүргүүд наадам хийж, цол олгож болдог эсэх талаар МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан ийн ярьжээ. Тэрээр "...Ер нь дүүрэг бол сумын статустай байдаг. Тиймээс цол олгох эрхийг манайхаас олгосон. Дүүрэг бол сумын статустай учраас Сонгинохайрхан дүүрэг шиг ийм арга хэмжээ зохиож манайхаас зөвшөөрөл авч болно. Багануур, Багахангай, Налайх дүүргүүд ойн хүрээнд наадам зохиож бөхчүүдэд цол олгож байсан.
Одоогоор Сонгинохайрханаас өөр дүүрэг ийм зөвшөөрөл хүсээгүй байна. Ойн хүрээнд жижиг хэмжээний наадам зохиож байгаа тохиолдолд манайхаас зөвшөөрөл хүсч болно" гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )