Ойрын үед орон даяар цаг агаар халуун болж, зургаан газар түймэртэй байна. Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал, Булган аймгийн Тэшиг суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээллээ. Энэ жилийн хувьд 16 аймагт 188 удаагийн ой хээрийн түймэр гарсан нь хуурайшилтын зэрэг өндөр байгааг харуулж байна. Хуурайшилтыг багасгах гол зүйл нь үүл буудах юм. Гэвч түймэртэй аймгуудын үүлэнд нөлөөлөх пуужингийн нөөц дуусчээ. Тодруулбал, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нөөц дууссан учраас зэргэлдээ аймгуудаас татаж авч байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
Setgeshguin hurelbaatariig duudaachee, hussen gazraa l hur boroo oruuldag gej yariltslagaa urjigdarhan ogson bnlee. Uhsen hun amiluulj, hort havdariig anagaadag, USA emch naraas 10, 20jiliin omno yavaa geed kkk aguu hun bishuu