13-14 насны гурван хүү Их Британичуудыг гайхшруулжээ. Өөрөөр хэлбэл Их Бритнаий өсвөр насныхан дунд зохиогддог TeenTechAwards уралдаанд эдгээр гурван хүүгийн санаа шалгарсан байна. Тэд бэлгийн харилцаанд орж байгаа хүний өвчнийг мэдэрч өнгөө хувиргадаг бэлгэвчийн санааг гаргасан байна. Тухайлбал харилцагч тэмбүү өвчтэй бол бэлгэвч ногоон өнгөтэй болдог, заг хүйтэн бол улаан өнгөтэй болдог гэх мэт. Бэлгэвчний гадаргуунд эсрэг биетүүд байх бөгөөд өвчний нянтай хүрэлцэж урвалд орсноор өнгөө хувиргах аж. Эдгээр гурван хүүд бэлгэвчний компаниуд ал хэдийн санал тавиад эхэлжээ.
Одоогоор тэдний санаа дөнгөж эхэлж байгаа бөгөөд олон зүйл тодорхойгүй байгаа гэнэ. Жишээ нь бэлгэвчний хэрэглэгч өөрөө өвчтэй бол яах, нэг хүн хэд хэдэн өвчтэй бол ямар өнгөд хувирах гэх мэт. Өсвөр насныхан ийм санаа гаргасан нь Британичуудын гайхлыг төрүүлж чадсан байна.
Сэтгэгдэл ( 0 )