Бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар өттэй гэдэгчлэн урьд зүгээс бадарчилж орж ирсэн Хятадууд Өмнөговьт баахан балаг тарьжээ.
Хятадаас жил бүр вагон, вагоноор орж ирдэг нөхдүүд үүний адил вагон, вагоноор гарч явахыг харсан хүн л лав ховор байх. Тэгэхээр тэдгээр нөхдүүд ирсэндээ газартаа шингээд байсан гэсэн үг. Мэдээж хүн л юм хойно алга болчихгүй, Монголд их, бага хугацаагаар үлдэж, зарим нь бүр суурьшаад байна. Монгол нэр авч, Монгол эмэгтэйтэй гэр бүл болох гээд арга саам зөндөө.
Нийслэл хотдоо бүгдээрээ шахуу төвлөрсөн, өргөн уудам газар нутагтай Монголын хөдөөгүүр маш их хужаа нар байгааг нутгийн иргэд хэлдэг ч тэр бүр тоодог хүн байхгүй. Хүн ам сийрэг хөдөө нутагт ажиллаж, амьдарч байгаа хятадуудын 99 хувь нь эрчүүд. Мэдээж тэдэнд физиолгийн хэрэгцээ гарна. Үүнээс болоод ч тэр үү Өмнөговь бэлгийн замын халдвар өвчин /БЗХӨ/ хамгийн их байгаа аймгаар тодроод байна.
Энэ зуур нэгэн зүйл хэлэхэд, Хятадын нэг хүүхдийн бодлогоос шалтгаалж, хүйсийн тэнцвэртэй байдал алдагдсан. Хятадууд гал голомт, өв хөрөнгөө охидууд биш хүү нарт өвлүүлж үлдээхийг хүсдэг ба охин байвал эхийн хэвлийд нь устгадаг. Дэлхийн хамгийн их хүн амтай буюу тэрбум 300 сая иргэнтэй Хятадад олон жил үргэлжилсэн дээрх бодлогын улмаас нэг эмэгтэйд ноогдох эрчүүдийн тоо мянгаар тоологдох болж, илүүдэл эрчүүдийг ажиллах хүч нэрийдлээр гадаад уруу гаргадаг нь нууц биш.
Ийм эрчүүд “Монголын эмэгтэй бүхэн биеэ үнэлэгч, машин бүхэн такси” хэмээж “Монголын хөрсөнд нь тариагаа, хүйсэнд нь үрээ цацна” гэсээр манайд орж ирдэг нь тэдний хэлдэг, хийдэг үйлдлээс бэлхнээ харуулдаг. Гэхдээ энд зөвхөн Өмнөговийн тухай бичих гэсэн юм. Учир нь тус аймаг БЗХӨ-ний үүр болсон байна. Өмнөговьт 7000 орчим гадаад ажилчид байдгийн 90 хувь нь хятадууд. Нөгөө талаас Өмнөговьт нутгийн болоод тэнд ажиллахаар очсон залуусаас бүрдсэн нийгмийн нэгэн шинэ харилцаа үүсч байна. Гэр бүлээсээ хол очсон залуус, нутгийнхан, Хятадуудад хааяа нэг наргих явдал гарах бөгөөд энэ үеэр дотно харилцаа үүсдэг талтай. Үүнээс улбаатай гэхэд хилсдэхгүй бэлгийн замын өвчлөл Өмнөговийг нөмөрч эхлээд байна.
Тэгэхдээ тэнд ажиллаж, амьдарч буй залуус ихэвчлэн ийм өвчнөөр өвчилжээ. Өмнөговийн компаниудын ажлын хувиар янз бүр ба багадаа л 14 хоног ажиллуулаад 7 хоног амраадаг. Гэхдээ энд компаниудын ажлын хуваарийг буруутгах гэсэнгүй. Компаниуд ажилчдаа орой болгон Улаанбаатар дахь гэрт нь хариулж чадахгүй. Харин тэнд ажилладаг залуус олон хоног ажилласны эцэст авсан цалингаасаа нэг наргих явдал гаргадаг бөгөөд ийм байдлаас гаргаж, БЗХӨ-ийг бууруулахын тулд эхнэр, хүүхдийг нь Өмнөговьт байрлуулахаас өөр аргагүй. Зарим компанийн хувьд ажилчдаа эхнэр, хүүхэдтэй нь хамт ажилчдын орон сууцандаа байрлуулдаг. Яваандаа ийм болох зорилт тавиад байгаа ч тэр болтол гаднын ажилчдаас авсан БЗХӨ Өмнөговьт аюул тарьж байна. Нөгөө талаас Өмнөговьт БЗХӨ-ий эм, эмнэлэг, мэдээлэл хомс байдаг бололтой. Түүнчлэн Өмнөговьт гадаад, монгол ажилчдын цалин эрс ялгаатай байдаг нь гаднынхныг монгол охидыг мөнгөөр даллах сайхан завшаан болдог юм.
Нэгэнтээ УИХ-ын гишүүн Г.Уянга "Оюу Толгой"-н Монгол, гадаад гагнуурчны цалин 25 дахин зөрүүтэй байна” гэж хэлж байсан. Энэ бол Өмнөговьт үйл ажиллагаа явуулж буй монгол, гадаад ажилчидтай зөвхөн нэг компанийн нэгээхэн ажлын байрны ялгаа юм. Үүнээс гадна Монгол охидын өөрсдийн дурын асуудал гэдэг юм аа гэхэд Монголд орж ирж буй гадаад ажилчдад эрүүл мэндийн бүрэн шинжилгээ больё ядаж БЗХӨ-ний шинжилгээ хиймээр байна. Энэ асуудал гаднын бүх ажилчдад хамаатай шүү.
Учир нь барилгын компанид ажилладаг миний нэг танилын компани Европын нэгэн орноос хэдэн инженерүүд оруулж ирж, барилгаа бариулсан бөгөөд энэ үеэр тохиолдлын байдлаар шинжилгээ хийхэд тэдний хоёроос нь ДОХ илэрч байсныг дуулгаж байсан юм. Энэ тухай тус компанийхан нууцалж, тэднийг нутаг буцаасан ба миний бие ч найзаа бодоод нууцалж байсан юм. Өөрөөр хэлбэл, гаднаас орж ирж буй дарга, цэрэг гэлтгүй шалгах хэрэгтэй гэж хэлэх гэсэн юм.
Үүнээс гадна Монголд тархаж буй БЗХӨ, цаашлаад ДОХ-ын нэлээд их хувийг гаднын ажилчид тараасан тухай тоо баримт байдаг ч тэр бүр үнэн бодитоор мэдээлэх нь ховор. Дээрээс захиалгатайгаар нуун дарагдуулах, тоо баримтыг бууруулдаг нь хэзээнээс нааш хийж ирсэн л зүйл. Адаглаад л Монголд ард иргэдийг тайвшруулах үүднээс агаарын хэмийг бууруулж хэлдэг шүү дээ.
Сэтгэгдэл ( 19 )
hytaduug mongolooso zailuultsgaay mongolchuudaa
Ugaasaa sots uedch umnugovid belgiin zamiin haldvart uvchin ih baisan ulsad 1t orj baisan tsus oirtson teneg humuus ihtei yduu aimag bailaa harin odoo bol humuusiinh ni amidral chal uur bolson chuu
Elbegdorj er n eruul hun monuu? Hiih estoi ajilaa meddeggui iim zavharsan baliar urvagch baihuu
Ene niitleld Umnugovid gedeg ugiig urgelj buruu bichjee.
ta nar oorsdoo buruutaishdee torson gazar nutgaa orhiod niisleliig zorihoor ard chin hujaa nar l nutagiig chin ezelj bna shdee :))
АН-ын хятаджуулах бодлого байх шиг байна
tor zasag gej ni hezee uuniig toohgui engiin ard irged ni setgel baigaad ch huch ni hurehgui.odoo tegeed ezengui mongoliig hen durtai ni semleed awch bna .araichdee
Шог гар вээ. Найзыгаа бодоод дохтой 2 хүний тухай нуун дарагдуулсан бна шд.
tui tui umhii hyatad.zailuulaasai bilee
Ug ni gadnaas orj irj ajillaj bhaa hun buriig eruul mendiin uzdeg shinjilgeend hamruulsan baih estoi shuu de. Gadnaas ajil chin ajilluulj bgaa company ene asuudal deer chin shudarga hatuu handbal ug ni zugeer shuu de.
Art tumen bugdeeree zasgiin gazriig or undeseern ustgaj, dahin shinchelsen tsagt l mongol uudlunduu
zawaarsam yumnuud
Хятадад байдаг Монголын Консулуус Дамаар Виз гаргаж Монголд оруулдаг юм.Үнэ хэд вэ? -Та нар мэдэх үү ?
Hooe ene heternee ene zawaan nowshiin hujaa nariig odoo hyadaacheee! Mongolchuudiig buzarlaj duuslaa hooe!!!! end tendgui erliiz tsus,mongol geen ustlaa humuuseee.ali n mongol we medegdeh yum alga.yasan buzartain beee,.zailuulaacheee elbegdorjooo.
Jujigchin delgersaihan bnashdee
elebegdorj zailuulahgui yum chin odo yay gehewde bid nar hichneen temtseed ulamal orj irne shuu dee eh oron gazar shoroo mine udahgui baihgui bolnee hytadiin bodlgo osoltoi humuusei oruulj uusgaj mongol gedeg undesten yazguur baihgui bolhiig bid uguisgehgue