Гадаадын 13 улсад манай 103 иргэн ял эдлэж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 29

Хууль зүйн сайд Д.Дорлигжавын хэлснээр гадаадын 13 улсад манай 103 иргэн ял эдлэж байгаа аж. Тэрээр мөн хилийн чанадад ял эдлэж байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь чухал хэмээгээд өнгөрөгч онд  гэхэд хилийн чанадад манай улсын 297 иргэн гэмт хэрэгт холбогдсон гэв. Судалгаагаар тэдний олонх нь хулгайн гэмт хэрэг үйлджээ. Мөн энэ нь улс эх орны нэр хүндэд сөргөөр нөлөөлж бай на гэж Д.Дорлигжав хэлсэн  байна. Манай улс эхний ээлжинд БНХАУ-д хар тамхины хэрээр ял эдлэж байгаа хоёр иргэнийг эх оронд нь авчран ялыг нь үргэлжлүүлэн эдлүүлэхээр зорьж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top