Элэгний С вирусын эм хэрэглэх иргэдийг бүртгэхэд бэлэн болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 09

Элэгний С вирусыг эмчлэх эмийг тун удахгүй Монголд оруулж ирэхээр болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор уг эмийг хэрэглэх шаардлагатай иргэдийг бүртгэж эхлээд байна. Улсын хэмжээнд аймаг, дүүргийн нийт 100 эмчийг сургалтад хамруулан сертификат олгожээ. Эдгээр эмч нар өөрийн харьяа иргэдийг бүртгэх юм байна. Харин эдгээр эмч нарын нэр, хаягийг удахгүй Эрүүл мэнд, спортын яамнаас зарлана гэлээ. 

Элэгний С вирусын эмийг авахын тулд иргэд 11 төрлийн шинжилгээг шаардсан байдаг. Вирусынх нь төрөл баталгаажсан, биохимийн шинжилгээ зэрэг 11 төрөл бүрдсэн иргэдийг бүртгэж байгаа юм. Энэ хүрээнд шинжилгээгээ хийлгээд явахад сая орчим төгрөг болж байна. Шинжилгээг зарим газар хямд, нөгөө хэсэгт нь үнэтэй л хийж байна. Хамгийн хямд үнэтэй нь 400 мянган төгрөгөнд багтаж байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hugu(202.179.11.70) 2015 оны 07 сарын 17

za mungugui hun ene uilchilgeeg abch chadahgui yum vaina aa yana humuusee

0  |  0
зочин(122.201.31.241) 2015 оны 07 сарын 12

Энэ бол луйвар Амарсанаа өөрийнхөө эмнэлэгт орлог оруулах гэж ингэж байгаа. 400000 төгрөгөөр Амарсанаагийн эмнэлэгт шинжилгээ өгвөл Амарсанаагийн эмнэлэг баяжин. Шинжилгээ өгөхгүй бол эмийг авахгүй гээд байгаа Амарсанаа

0  |  0
zochin(202.70.34.114) 2015 оны 07 сарын 09

shinjilgee ugch bga gazruudiin hayagiig niited une hulstei ni zarlah bolomj bna u

0  |  0
Top