6000 цагдаа ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 11

Үндэсний их баяр наадмын хэв журмын салбар хорооноос Төв цэнгэлдэх хүрээлэнд 34 цагдаагийн газар хэлтсийн 2600, Хүй долоон худагт 22 цагдаагийн газар хэлтсийн 3000, Хууль сахиулах их сургуулийн 500 сонсогч нийт 57 байгууллагын 6100 алба хаагч, 467 автомашин, 30 мотоцикль хамгаалалтанд ажиллуулж эхэллээ.

Мөн төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн бие бүрэлдэхүүнд жагсаалын үзлэг хийж баяр наадмаар шаардлагатай хувцас, тусгай хэрэгслийн тооцоог гарган агсамж, тусгай хэрэгслээр алба хаагч бүрийг хангасан байна.

Улаанбаатар хотын гудамж талбай, зуслан, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн эргүүл хамгаалалтанд ажиллах албаны морь, нохой авто болон явган эргүүл, олон нийтийн цагдаа, оюутан цагдааг ажиллаж байна.

Онцгой байдлын албатай хамтран “Туул”-ын голын орчимд завьтай эргүүл ажиллуулж байна. Цаашид баяр наадмын өдрүүдэд тогтмол ажиллуулах юм байна.

Цагдаагийн байгууллага Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаадын иргэн, жуулчдад зориулсан санамжийг боловсруулан 3000 ширхэгийг хэвлүүлж бэлэн болгоод байна.

Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын зам, автомашины зогсоолын зохион байгуулалтыг шинэчлэн төлөвлөжээ.

• Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв асарт Тагнуул, Төрийн тусгай хамгаалалт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарч зохих үзлэг шалгалтыг хийж, аюулгүй байдлыг хангах шаардлагатай ажлуудыг зохион байгуулж байна.

• Хүй долоон худгийн хурдан морины уралдааны зам дагуу буусан 58 айлд Төв аймаг, Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран мэдэгдэл, шаардлага хүргүүлэн нүүлгэж хурдан морь уралдах замыг чөлөөлжээ.

Хүй долоон худагт ажиллах цагдаагийн алба хаагчид байрлах цагдаагийн хүрээнд 1 км газраас цахилгаан дамжуулах шугам татсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top