Төрийн наадмын түрүү бөхчүүд

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 11

Ардын хувьсгал ялж Монгол түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авсаны баярыг монголчууд бөх барилдан, морь уралдуулж, эрхий мэргэн нь цэцээ сорьж тэмдэглэн ирсэн уламжлалтай. 

1921 оноос хойш буюу орчин цагт хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин бол Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ бөгөөд улсын баяр наадамд нийт 11, мөн Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт түрүүлсэн амжилт үзүүлжээ. Дархан аваргууд болох Хорлоогийн Баянмөнх 10 түрүү, Бадамдоригийн Түвдэндорж 7 түрүү, Жигжидийн Мөнхбат 6 түрүү, Дарийн Дамдин 5 түрүү, Дашдоржийн Цэрэнтогтох нар 4 түрүү, мөн даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр 4 түрүү, даян аварга Агваансамдангийн Сүхбат 3 түрүү, Гунаажавын Эрхэмбаяр 1 түрүү, 1 үзүүр авсан өндөр амжилтуудыг үзүүлжээ.

Аваргын энтэй барилдаж явсан арслан цолтой бөхчүүд ч байлаа. Тэдгээр нь улсын их баяр наадамд 1 түрүүлж, 2 үзүүрлэсэн Төв аймгийн Мөнгөнморьт сумын уугуул Л.Чимэд, Завхан аймгийн Идэр сумын уугуул М.Лхагва, Тосонцэнгэл сумын харьяат С.Шагж нар билээ.

Улсын их баяр наадамд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүд /1990-2014/

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(174.16.153.15) 2025 оны 03 сарын 13

ene zyrag yadaj ene jiliih bish baih um yadaj shine zyrag tavichihad yahav dee

1  |  0
Close menu