Үндэсний их баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, хөдөлгөөн зохицуулах хяналт тавих чиг үүрэгтэйгээр 25 газар, хэлтсийн нийт 503 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ба Хууль сахиулахын их сургуулийн 200 сонсогч, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн 50 алба хаагч нэмэгдлээр ажиллана.
Нөөц зогсоолын талаар
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд ямар нэг зөвшөөрөл шаардахгүйгээр Нарантуул ОУХТ /4-5мянга/, ЗЦГ /70-100/, Соёолж /35-40/, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн /400-500/, Зам тээврийн яам /100-150/, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /300-400/ зэрэг байгууллагуудын автозогсоолыг иргэд ашиглах боломжтой. 2015 оны 07-р сарын 12-ны өдөр Хурдан морины соёолон насны морьд уралдах үеэр авто замын ачаалал нэмэгдэх үед доорх байршлуудыг ашиглахаар төлөвлөж байна. “Г”, Хөх “М”, “Ү” зогсоолын орчимд аюулгүйн тойргын зүүн урд хэсгийн шороон хэсэгт, Уяачдын хотхоны урд талд буюу үйлчилгээний тойргын хойд хэсэгт хязгаарлалтын зооны ард шороон хэсэгт, “А”, “Дк”, “Ж” зогсоолын орчимд Улаан “М” зогсоолын урд талын шороон хэсэгт тээврийн хэрэгслүүдийг байрлуулна.
- Дүнжингарав худалдааны төв рүү 7 сарын 11,12-нд хотын зүүн болон хойд чиглэлээс нийт их багтаамжийн 181 автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт их багтаамжийн 98 автобус Нарны гүүрээр очиж үйлчилнэ
- Түүнчлэн үндсэн замналаараа явж Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 120 мянгатын автобусны зогсоолд бусад чиглэлийн 127 автобус зогсож наадамчдад үйлчилнэ.
- Наадмын өдрүүдэд Энхтайваны гүүрны урд Нарны хотхоны баруун зүүн талаас, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талын зогсоолоос таксийн үйлчилгээ иргэдэд үйлчилнэ.
- Замын ачааллаас шалтгаалан шаардлагатай тохиолдолд 2015.07.11-ний өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын нээлт эхлэхээс өмнө 2 цагийн өмнө ЗЦГ-ын баруун урд уулзвараас урагш Баянмонгол хорооллын баруун уулзвар хүртэл тээврийн хэрэгслүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оруулна.
- Замын ачааллаас шалтгаалан шаардлагатай тохиолдолд 2015.07.12-ны өглөө “Соёолон” насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас “Г, Ү” зогсоол руу эргэдэг гарц хүртлэх замыг 07:00 – 09:00 цагийн хооронд зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсэний дараа “Г, Ү” зогсоолоос Архангайн салдаг уулзвар хүртэл баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
- 2015.7.13-ны өдөр Хүй долоо худагт болох уяачдын наадамд Улсын наадмын “А, Ж, Дk, Г, Ү, М” зөвшөөрөлөөр тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх бөгөөд тус тусын үсгээр тэмдэглэсэн зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулна.
БАЯР НААДМЫН ЗӨВШӨӨРӨЛ
Баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, хурдан морины бариа явах тээврийн хэрэгслүүдэд А, Ж, Dk, Ү, Г, М /хөх/, М /улаан/ гэсэн 7 төрлийн зөвшөөрөл олгогдоно.
“А” – Баяр наадмыг зохион байгуулах төв коммис
“Ж” – Нийслэлийн аялал жуулчлалын газар
“D” – Гадаад харилцааны яам
“Ү” – Дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтэс
“М /улаан/”, “М /хөх/” ,“Г” –Замын цагдаагийн газрын дүүргүүд дэхь ЗЦТ-аас олгоно. “М /улаан/” “M /хөх/” “Г”
Төв цэнгэлдэх орчмын тээврийн хэрэгслийн зогсоолын талаар
“А” зогсоол нь хоёр талбайтай. Эхний зогсоол нь Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоол руу орж ирэхдээ Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гүүрээр нэвтэрч, 120 мянгатын автобусны буудлын хойд уулзвараар баруун гар тийш эргэж “Оюун түлхүүр” сангийн хашаанд орж зогсоно. Харин хоёр дахь зогсоол нь ЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч ХУД-ийн Гандийн гудамжаар яваад “Dk” зогсоолын хойд талд барилгын талбайд байрлана.
“Ж” зөвшөөрөл нь “А” зөвшөөрлийн нэгэн адил чиглэлүүдээс ирэх боломжтой. Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойдталд тэмдэгт заасан газар байрлуулна.
“D” зөвшөөрөл “А”, “Ж” зогсоолын нэгэн адил замаар явж, Цэнгэлдэх хүрээлэнгийн баруунталд тэмдэгт заасан газар байрлуулна.
“Ү”, “Г” зөвшөөрөл ЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч Их Монгол Улсын гудамжаар яваад баруун гар тийш Нийслэлийн гудамж руу эргээд “Хурд” хорооллын урд зогсоол, мөн “Суруга Монгол” компанийн зогсоол дээр байрлуулна. Харин Чингисийн өргөн чөлөөгөөр ирж буй тээврийн хэрэгсэл Зайсангийн гудамжаар явж, Зайсангийн арын замаар Маршлын гүүр, Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжаар зогсоолын талбайд байрлуулна.
Хүй долоо худаг орчмын тээврийн хэрэгслийн зогсоолын талаар
“Г”, “Ү”, “М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Эмээлт өртөөгөөр баруун тийш яваад Хүй долоо худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж, тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулна.
“А”, “Ж”, “ДК”, “М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Эмээлт өртөөгөөр даваад Хүй долоо худаг руу эргэдэг 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж, тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулна.
Сэтгэгдэл ( 0 )