Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 15

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газар болон  говийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 градус,  бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. 24-26 градус дулаан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top