Баян-Өлгий аймгийн Алтай таван богд руу энэ сарын 10-нд авиралт хийсэн уулчдын баг сураггүй алга болоод байгаа. Эх сурвалжийн уламжилснаар ОБЕГ-аас шинжээчдийн багийн бүрэлдэхүүнтэй эрлийн нисдэг тэрэг Алтай таван богд руу өнөөдөр үүрээр хөдөлсөн байна. Уг нисдэг тэрэг нь замдаа шатахуунаа цэнэглэж, ойролцоогоор 10 цагийн дараа төлөвлөсөн байрлалдаа хүрэх бололтой. Баян-Өлгийн аймгийн аврагчид уулчдын хамгийн сүүлд байрласан газарт энэ сарын 12-ны 02.00 цагийн орчимд очсон ч ямар нэгэн ул мөр олоогүй байна. Харин өнөөдөр өглөө 09.30 цагийн үед эрлийн багаас дурангаар хоёр майханг олж харсан тухайгаа ОБЕГ-руу мэдээлсэн аж.

Сэтгэгдэл ( 1 )
Энэ хэдний одрийн мэдээ вэ? Очигдор нэг сайтад маш харамсалтай мэдээ тавигдсан байсан. Огноогоо тодорхой тавиж байхыг хусэе.