Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” ууланд авиралт хийж байсан 5 залуу ор сураггүй алга болоод гурав хонолоо. Тэгвэл ОБЕГ-ын мэдээлж буйгаар уулчдын цогцсыг олсон байна. Талийгаачдыг осгож нас барсаныг эхний байдлаар тогтоожээ.
Албаны хүмүүсийн өгч буй мэдээллээр тус 5 залуу МУГТ Г.Өсөхбаяртай хамт ууланд авирч яваад салцгаасан байна. Энэ жил Алтай Таван Богд ууланд авиралт хийсний 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд үүнд зориулсан авиралтад Монголын өнцөг булан бүрээс, хилийн чанадаас олон уулчин, клуб нэгтгэлээс зохион байгуулж авиралт хийж байгаа аж. Талийгаач залуус аль нэг клуб, нэгтгэлийн зохион байгуулалтад хамрагдаагүй, сайн дураараа оролцож байгаа боловч урд өмнө ууланд авиралт хийж байсан туршлагатай уулчид юм байна.

Сэтгэгдэл ( 0 )