Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 15

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас баяр наадмын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүдийн цагийн хуваарийг баталсан юм. Ингэснээр өрхийн эмнэлгүүд долдугаар сарын 11-15-нийг хүртэл 10.00-16.00 цагийн хооронд ажиллаж, иргэдэд шаардлагатай тусламжийг үзүүлж буй юм байна.

Мөн хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээг дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн Хүлээн авах тасаг 24 цагаар хүлээн авч шаардлагатай тусламжийг үзүүлж байгаа ажээ. Хэрэв та эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлаар санал хүсэлт гаргах бол 320981 дугаарын утсанд хандах юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top