”Нарантуул” худалдааны төв бямба гаригаас ажиллана

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 16

Зах, томоохон худалдааны төвийн ажиллах хуваарийг хүргэж байна.

 “Нарантуул” худалдааны төв 07 дугаар сарын 10-нд 10.00 – 19.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11–ээс эхлэн 07 дугаар сарын 17–ныг дуустал амарна. 07дугаар сарын 18-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.


    “Хар хорин” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд 09.00 -19.00 цагт бүтэн ажиллаж, 07 дугаар сарын 11-ээс 07 дугаар сарын 15–ныг дуустал амарна. 07 дугаар сарын 16–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.


    “Барс” 1, 2 худалдааны төв 07 дугаар сарын 10–нд 09.00 –19.00 цаг хүртэл  ажиллаж, 07 дугаар сарын 11 -15-ныг дуустал амраад,07 дугаар сарын 16-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.


    “Хүчит шонхор” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд өглөө 06.00 –18.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11 -16-ныг дуустал амраад, 07 дугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.


    “Да хүрээ трейд” техникийн зах 07 дугаар сарын 10–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11 -15–ныг дуустал амраад, 07 дугаар сарын 16–аас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top