Монголчууд бид жилээс жилд баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэдэг болж, үүнийг нь ашиглан бизнес эрхлэгчид, албан тушаалтнууд ашиг хонжоо хайдаг болов. Наадмаар хуушуур зарах зөвшөөрөл олгох ажлаас жилийн жилд л албан тушаалтнууд халаасаа түнтийлгэж ирсэн бөгөөд энэ жил тэдний үйлдэл хэрээс хэтэрснийг иргэд хэлж байна.
Наадмаар хуушуур хийж заран хэдэн төгрөг олох гэсэн биш иргэд албан тушаалтнуудын дарамтан дор ажиллаж, тэдний хамсаатнуудад ашгаа алддаг нь нууц биш. Тэдний хэлснээр 15-аас 65 мянган төгрөгийн хооронд олдох ёстой хуушуур зарах зөвшөөрлийг 600 мянган төгрөгөөр худалдан авчээ. Үнэндээ тэд наадмын 2-3-хан өдөрт ихдээ 1 сая багадаа 600 мянган төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг аж. Харин дүүргийн дарга, байцаагч нар дээрээс олгогдсон хуушуур зарах зөвшөөрлийг хувьдаа авч, бизнес эрхлэгчдэд 600 мянган төгрөгөөр дамлажээ.
Энэ мэт дарга, цэрэг гэлтгүй хувиараа бизнес эрхлэгчид хүртэл наадмын өдрүүдээр үнээ нэмж дур зоргоороо авирлав. Энгийн үед 700, 800 төгрөгийн үнэтэй хуушуур хотод гэлтгүй зуслангийн цайны газруудад үнэ хадаж, 1000, 1200 төгрөгт хүрэв. Мэдээж хэлбэр, хэмжээ, амт яг урьдынх шигээ. Тэгвэл өнгөрсөн наадмын өдрүүдээр хамгийн их дур зоргоороо авирласан хүмүүс бол Улаанбаатараас Хөвсгөлийн зам дагуух бизнес эрхлэгчид. Өнгөрөгч хэдэн өдөр Хөвсгөлийн замд урьд хожид байхгүй зүйл сони явдал тохиолдож уг зам түгжирч, үүнийг нь далимдуулан амралтын газрын эзэд нэг гэрийн үнийг 200 мянгад хүргэж дураараа авирлав. Энэ жил өмнөх оныхтой харьцуулахад бага жуулчин ирсэн ч тэдний ихэнх нь Хөвсгөлийг зорьсон нь илт байв.
Тиймдээ ч наадмын өдрүүдээр Хөвсгөл явах зам түгжирч, ашиг хонжоо хайгчид жирийн үед 50 мянгаас хэтэрдэггүй гэрээ 200 мянгад хүргэжээ. Мэдээж хэн ч баяр наадам, амралтын өдрөөр зутрахыг хүсэхгүй хэлсэн үнийг нь өгч байв. Монголчуудад нэг гэр нэг шөнө хоноход ийм ханштай байсан ба гаднынханд үүнээс ч илүү үнэ хэлээд зогсч байхаар байв.

Сэтгэгдэл ( 6 )
Өнөөгийн бидний үеийнхэн ашиг олохын төлөө ямарч ухамсаргүй, эдийн засгийн мэдлэггүй үйлдлийг өөрт нь зөвшөөрөл өгдөг хурган албан тушаалтнуудын дарамтаар хийдэг болсон нь ил тод болсон шүү дээ. Тийм дээ ч бэлдсэн жаахан махаа нэг хуушуурт хийх нормыг нь хоёрт хуваан хийж наадамчин олноо шулаад цааш нь авсан зөвшөөрлийн шархаа нөхөх гэж хурхан дарга нарт ахиухан мөнгө өгдөг системд орсон нь үнэнтэй.
Өндөр үнэтэй бараа үйлчилгээнээс өндөр татвар авдаг болох ёстой
Манай энэ хурган дарга нарын шунал үнэхээр агуу. Жил бүр наадмаар ийм луйвар хийдэг нь заншил болсон доо
20-иос 30-н жилийн дараа Монгол нутгийн газар шороо дээр ямар үндэстэн амьдарч байх бол гэж санаа зовохоор л болоод байна. Үнэхээр мөхөж буй үндэстний шинж тэмдэгүүд бүрэлдээд байгаа.
Uher mongoloo gej...bid uher shig zalhuu archaaguigeesee,zasardaggui teneg setgehuigeesee bolj muhuj bna
Manaihan neeree archaagyi shyy. Yum orj bdg garch l bdg sh de. Yund ingj amand orson ynee helj neg negnee shulj bdgiin boldoo.