Сэтгүүлч мэргэжлийг нь биш юм аа гэхэд эмэгтэй хүнийг нь бодмоор

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 17

Сэтгүүлч С.Баттулгыг эмэгтэй хүн гэдгийг энэ хуулийнхан мартсан бололтой. “Монголын Үнэн” сонины орлогч эрхлэгч асан, Info.mn сайтын  сэтгүүлч С.Баттулгыг эх сурвалжтай мэдээлэл нийтэлснийх нь төлөө удаа дараа дуудан олон цагаар байцааж, бүр цагдан хорих 461 дүгээр ангид хорьж, олон хоног өнгөрлөө. Энэ сарын 9-нөөс хойш хоригдож буй түүний олон нийтэд мэдээлэх үүрэгтэй сэтгүүлч мэргэжлийг нь үл ойшоодог юм аа гэхэд эмэгтэй хүн гэдгийг нь бодмоор. Тэгээд бүр ямар ч буруугүй шүү. Ард нь нөхөр, үр хүүхдүүд нь хүлээж байгаа энэ эмэгтэй хүн хүнд гэмт хэрэгтнүүдийн дунд олон хоногийг өнгөрөөлөө. Өнөөдөр түүнийг суллахыг шаардсан сэтгүүлчид  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна тайван жагслаа. Гэсэн ч тусыг эс олов. Үзэг нэгт нөхдүүд нь түүнийг суллахыг олон хоног шаардаж, эцэстээ жагссан нь энэ. Эргэн сануулахад, сэтгүүлч С.Баттулга “Ноёд” группийн гэхээсээ МУГЖ, дуучин Т.Ариунаагийн нөхөр гэдгээр олон танигдсан Г.Буяндорж болон түүнд залилуулсан хэмээх С.Билэгт нарын ид маргааны үеэр “Ноёд” группээс гаргасан мэдэгдлийг өөрийн сайт /Info.mn/-д тавьсныхаа төлөө ийнхүү олон хоног хоригдож байна. Ингэхдээ Г.Буяндоржид залилуулсан гэх С.Билэгт хэмээх эмэгтэйн хүсэлтээр хуулийнхан хорьж байна. Ямартай ч, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс “Тодорхой эзэнтэй мэдэгдлийг сайтдаа байршуулсных нь төлөө гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэтгүүлч, хэвлэн нийтлэгчийг буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэх, улмаар таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн эрхэд халдсан ноцтой үйлдэл” хэмээн буруушаасан юм.   


Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen a(112.72.13.194) 2025 оны 03 сарын 13

Shalgaad l butuutai buruugui ni togtoogdon bizdee buruu yum hiisen bol hariutslagaa huleeh heregtei setguulch geheer buhnees deeguur baidag yumuu. tend chin zunduu l emegteichuud bgaa shuu de tednii tuluu iimerhuu niitlel bichsen setguulch baihgui bga da

1  |  0
Sanaa(103.26.193.58) 2025 оны 03 сарын 13

Сэтгуулч нар мунгу олж байвал хунийг бас бодохгуй бичдэг болоод байгаа даа заримд нь сургамж болох хэрэгтэй

1  |  0
B(85.216.28.24) 2025 оны 03 сарын 13

Irged bid setguulchdee sain hamgaalah heregtei shuu,

1  |  0
x..m(75.86.159.135) 2025 оны 03 сарын 13

buruu umaar oroldson bol khariutslagaa khuleekhel boljdee.

1  |  0
зочин(202.126.91.89) 2025 оны 03 сарын 13

дарваан хар,хорчин дагиймаа хоёрыг дагасан хүн өөрөө л хохирно гэдгийг оройтож ойлгож дээ.

1  |  0
zz(79.82.4.167) 2025 оны 03 сарын 13

mungu avsan hun shangaa hurteh heregtei

1  |  0
ЗОЧИН(202.170.69.58) 2025 оны 03 сарын 13

Буяндорж төр засаг олон хүний хувь заяа амьдралаар тоглох шиг болохымаа.түүний хэдхэн муу халтар төгрөгөнд хууртаж сэтгүүлч мэргэжлээ ашигласан бол хохь чинь.

1  |  0
esreg(112.72.13.80) 2025 оны 03 сарын 13

Bolj bolj

1  |  0
Setguulch(122.201.31.43) 2025 оны 03 сарын 13

Odoo hohi n gehees dee.

1  |  0
irgen(182.160.38.122) 2025 оны 03 сарын 13

Huuliin hureend sain myyg bichih ni setguulchiin ajil. Dandaa sain zuil bichvel myyhai uneng hen bichih ve. Hyrdan shyyrhai shalgaad syltgaasai. Dandaa horij bdgaa bolimoor yum. Setguulchid sain temts. Zuv demjij ba. Ylam yragshaa.

1  |  0
Zochin(202.5.206.4) 2025 оны 03 сарын 13

Setguulchid yur ni arai l bishee. Dandaa huniig har baraanaar hund taniulj bdag. Ta nar yur ni hiij bga ajildaa hariutslagatai bh heregtei shuu. Sain shalgah heregtei. Huuli hyanaltiinhan or undesgui zuiliig shalgaagui l bj taaraa. NO bga l hereg!!!

1  |  0
зочин(117.111.16.134) 2025 оны 03 сарын 13

Сэтгүүлч гэхээрээ л байцаагдаж шийтгэгдэж болохгүй хуулиас дээгүүр хүмүүсүү ер нь хорьж шалгах л хэрэгтэй нийгэмд болж буй сайн сайхныг нь биш аль болохгүй бүтэхгүй хар бараан мэдээлэл л хүргэдэг биздээ та нар

1  |  0
Ga(182.160.32.169) 2025 оны 03 сарын 13

uuruu eh survaljaa nyagtlaagui bn

1  |  0
123(124.158.112.16) 2025 оны 03 сарын 13

ter horih angid chini uch tuchnuun emegteichuud baigaa sh de teneg geheer buur teneg yum bicheh yumaa huuli hend ch adilhan

1  |  0
ZOCHIN(124.158.112.16) 2025 оны 03 сарын 13

ER EM HAMAAGUI HUULI BOL HUULI MANAI SETGUULCHID MUNGU UGCH BAIVAL YU HAMAAGUI BICHNE TERNII CHINI GAI ENE SURGAMJ AVCH MEDEHGUI L HAMAA HAMAAGUI EH SURVALJGUI HUNII TER TURUND HALDNA ODOO YAY GEHEV HUNIIG DOROMJLOH GUTGEH HUULITAI GEDGIIG SAIN MEDEJ AV

1  |  0
a(103.254.120.84) 2025 оны 03 сарын 13

Sain yalgaj oilgohgui bj durtai yumaa bichij bdagaa bolih heregtei

1  |  0
уншигч(202.21.106.108) 2025 оны 03 сарын 13

сэтгүүлчид гэхээр л хүн гүтгэж,өөрийнхөө санасан бодсоноор хүмүүсийн гутаан доромжилох,эсвэл утга учиргүйгээр магтан сайшаах гэдэг сонин ч гэх юмуу гаж ч гэх юмуу тогтолцоо тогтжээ.хүн гүтгэх бас хуультай .өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийг үгүйсгэхгүй ээ, гэхдээ л сэтгүүлч гэдгээрээ түрээ барьсан арчаагүй арьснууд олон бий шүү.энэ сэтгүүлчийг хэлээгүй лдээ.Энэ хүн чинь замбараагүй, арчаагүй,юмны үнэн мөнийг бичихийг оронд сэтгэл хөдлөлөөрөө хөөрцөглөдөг хэсэг бүлэг нөхдийнхөө өмнөөс ч хоригдож байж болно.Сэтгүүлч ч бай, хэн ч бай хуулийн өмнө эрх тэгш байна лдаа.сэтгүүлч гэхээр давуу эрхгүй

1  |  0
h(150.129.141.180) 2025 оны 03 сарын 13

Emegtei ni hamaagui ee.Huuliun umnu bugd tegsh baih heregtei.Setguulch geel durtai zuilee yrij bichseg humuus bolioroi.Ter Gantulga gej uvgun ch hariutslaga huleeh heregtei

1  |  0
zochin(122.201.20.206) 2025 оны 03 сарын 13

Emegtei hun gedgiig ni bodoh heregtei gene uu. tegvel adilhan emegtei Maralmaa gj aluurching ch bas bodoh ystoi boloh nuu. mongoliin setguul zui gj buzartsan yumiig baga ch gsn tseverleh heregtei shd. Huuli shuuiin omno setguulch ch bai hen ch bai ajil mergejleesee hamaaralguigeer tegsh bh ystoi !!!!

1  |  0
uur(202.21.106.124) 2025 оны 03 сарын 13

Setguulch geheereel hunees mungu avaad durtai ymaa bicheed bj boloh uu.mongold eruul setguulzuu dutagdaj bna.ardiig bol horij bolno setguulchiig bol bolohgui yu.hunees tusdaa amitan uu.horih estoi bol horih heregtei

1  |  0
э(202.70.40.230) 2025 оны 03 сарын 13

Сургамж болоод хорих хэрэгтэй. Юу дуртайгаа бичиж, хүний нэр хүндэнд халддаг өөрсдийг сэтгүүлч гэдгээр бамбайлсан нөхдүүд их бий. Эцсийн эцэст энэ нөхдүүдэд гүтгүүлж бичүүлээд амьдрал нь асуудалд орсон мянга мянган хүн байгаа, тэр хүмүүсээс ядаж уучлалт гуйчих ёс зүйгүй арчаагүй хүмүүс шүү дээ манай сэтгүүлчид бол....

1  |  0
zochin(220.245.169.143) 2025 оны 03 сарын 13

ali ali n avilgal

1  |  0
Top