Авто худалдааны цогцолбор хүртэлх замын ажил эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 18

22-ын хуучин товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх 1.56 км авто замын барилгын ажил эхэллээ. Уг авто замын ажлын гүйцэтгэгчээр Готик голд ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогоор газар шорооны ажлаа хийгээд байна. Үүнтэй холбогдуулан 2015 оны долдугаар сарын 08-наас наймдугаар сарын 15 хүртэл 22-ын хуучин товчооноос Автохудалдааны цогцолбор хүртэлх замыг хаалаа. Зам хаасан хэсэгт суурьшлын бүс байхгүй учраас иргэдэд хүндрэл учрахгүй. Мөн тээврийн хэрэгслүүдийг түр замаар хөдөлгөөнд оролцуулах боломжтой юм. Гэрээний дагуу уг замыг наймдугаар сарын 25-нд ашиглалтадөгнө гэж нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top