Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 18

Нийслэл хотод бороо үргэлжлэн орж байгаатай холбогдуулан болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газар, холбогдох гамшгаас хамгаалах албадаас үер усны аюулын үед гарч ажиллаж байна. 

Тус газраас хүч хэрэгслийг тодотгон, Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын далан суваг, түүний гаргалгаа хоолойнуудын нөхцөл байдлыг газар дээр нь үзэж, шалган цэвэрлэх шаардлагатай гаргалгаа хоолойнуудын судалгааг гарган, бөглөрсөн гаргалгаа хоолойнуудыг онгойлгох ажлыг зохион байгуулж, үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүргэн ажиллаж байгаа аж. 

Иймээс иргэд цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч үер усны аюулаас сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top