Г.Шийлэгдамба гэмтсэн эхнэрээ нисдэг тэргээр авахуулжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 19

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба долоодугаар сарын 15-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Хустай рашаан гэх газар байдаг “Хашхан” нэртэй амралтын газарт Өвөрхангай аймгийн МАН-ын удирдлагуудын хамт амарчээ.

Энэ өдөр Г.Шийлэгдамба сайдын эхнэр морь унаж явахдаа унаж, мориноосоо чирэгдэн нуруу нугасандаа хүнд бэртэл авсан бололтой. Г.Шийлэгдамба сайд тэр өдрөө “МАК” компанийн нисдэг тэргийг яаралтай дуудуулж, гэмтэл авсан эхнэрээ Улаанбаатар руу хүргүүлсэн байна.

Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдсон Г.Шийлэгдамба энэ мэдээллийг ихэд нууцласан бололтой. “Хашхан” амралтын газрын эх сурвалжийн мэдээлж буйгаар сайдын эхнэр тус амралтын газрын морийг унаж яваад бэртээгүй, харин саам авч байгаа айлын морийг унаж яваад бэртсэн гэнэ.

Тухайн өдөр шиврээ бороотой, цаг агаар сайнгүй байсан ч нисдэг тэрэг саадгүй ирээд буцсан аж. Нутгийн иргэд энэ явдлыг “Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд анх удаагаа нисдэг тэрэг буусан нь энэ боллоо” хэмээн ярьж байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.121.74) 2025 оны 03 сарын 13

Ter ih mungiig haanaas avsan n sonin bish u? Turuus tursun terbumtan l bh da

1  |  0
zochin(43.242.243.236) 2025 оны 03 сарын 13

KHULSIIG NI UURUU TULJI BAIGAA BOL YAGAAD BOLOKHGUY GEJI ?

1  |  0
хэн ч тэгнэ (202.131.247.23) 2025 оны 03 сарын 13

Чадаж байгаа юманд арга алга!! Манайхаан битгий тогоо шанаганы асуудалтай зууралд тэгэх үү, би ч тэр та нар ч тэр энэ хүнтэй адил эрх мэдэл, мөнгө төгрөгтэй байгаад хань ижил тань нүдэн дээр чинь гэмтэсэн бол портлет битгий хэлийг дуудна. Харин ар өврийн нууц хүүхэн мэтэд портлет дуудаж тансаглалгүй эхнэртээ хайр зориг гаргасаныг хүндэл.

1  |  0
irgen(103.229.121.74) 2025 оны 03 сарын 13

Ehner n ch geh shig, nu a shd. Ehner n amerikt bgaaz de. Shalig dampuu humuus hajuudahdaa haltai

1  |  0
tsetseg(188.175.140.47) 2025 оны 03 сарын 13

zuv l bn. hunii hani gesendee zuv huduljee

1  |  0
navch(103.26.193.129) 2025 оны 03 сарын 13

Nuruu n gemtsen hyniig ter holoos nisdeg tergeer l avhaas oor argagyi dee. Hynd yuu ch ,hezee ch tohioldoj boloh uchir busdiin zovlong oilgoj bval tand l sain bh. Ehneriinh n bertel ami nasand n halgyi bgaasai! Eh hyn shyy dee.

1  |  0
bataa(112.72.13.167) 2025 оны 03 сарын 13

uulchdiin ami nas saidad hamaagui yu.

1  |  0
Soongo(103.229.122.97) 2025 оны 03 сарын 13

Эгэлхэн жирийн гэмтсэн иргэн бүхэнд тэр нисдэг тэрэг нь олддоггүй болоод л энэ мэдээлэл сонин байгаа байх л даа. Мөнгөтэй хүмүүс энэ зэргийн үйлчилгээ юу ч биш болсон юм биш үү???

1  |  0
ааа(202.72.246.106) 2025 оны 03 сарын 13

Ганц Шийлэгдамбын эрхнэр ч бус бүх л хүнд гэмтэл авсан хүнийг шаардлагатай гэж үзвэл нисдэг тэргээр аврах шаардлагатайшд

2  |  0
Top