”Сэтгүүлчийг сулла” цуглаан Чингисийн талбайд болно

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 20

info.mn сайтын сэтгүүлч, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн С.Баттулгыг суллахыг шаардаж, Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Монголын Телевизүүдийн холбоо, Монголын Сайтын холбоо, "Глоб Интернешнл" ТББ, ахмад сэтгүүлчдийн төлөөлөл болон сэтгүүлчдийн төлөөлөл хэвлэлийн хурал хийсэн. Улмаар шүүхийн гадаа цуглаан хийж үзэг нэгт нөхрөө суллахыг шаардсан.
Улсын баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 9-нд Эрүүгийн нэгдүгээр шүүхийн шүүгч Л.Батжаргал нь сэтгүүлч С.Баттулгыг зарим хүмүүсийн хамт хорих шийдвэр гаргаж, цагдан хорих 461 анги руу ачсан билээ.
Тус шийдвэр нь хууль зөрчсөн гэж сэтгүүлчид үзэж байгаа бөгөөд шүүгчийг шийдвэрээ эргэн харж, сэтгүүлчийг суллахыг шаардаж байгаа.
Тиймээс "Сэтгүүлчийг сулла" чимээгүй цуглааныг 2015 оны долоодугаар сарын 20-ны өдөр буюу өнөөдөр 12:00 цагт Чингисийн талбайд хийхээр болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top