Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Өлөнт” гэдэг газар (аймгийн төвөөс зүүн зүгт 60, сумын төвөөс урд зүгт 40 км-т) энэ сарын 19-ний өдөр түймэр гарчээ. Өчигдрийн байдлаар тус түймрийг цурамд оруулаад байгаа аж. Өнгөрсөн сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Итэмийн гол” гэдэг газар (сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т) ойн түймэр гарчээ. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 34 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 20 албан хаагч нийт 78 албан хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Уушиг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ өчигдөр буюу долдугаар сарын 20-ны өдөр түймэр гарсныг тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, нэг автомашинтайгаар түймрийг унтраажээ.

Сэтгэгдэл ( 0 )