Гал тогооны өрөө гэдэг тэр чигээрээ л таны гоо сайхны салон гэсэн үг. Жимс жимсгэнэ, давс, сахар, ургамлын, оливын тос, хүнсний сод гээд л зүйлүүдийг холиод төрөл бүрийн маск хийж болно. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ биеийн арьс гуужуулагч скраб өөрсдийнхөө гараар хялбархан хийж сурцгаая.
Хэрэглэх зүйлс: Хүнсний давс эсвэл далайн давс, өөрийн тань хэрэглэдэг биеийн тос
Хийх аргачлал: Хэр их скраб бэлтгэхээсээ хамаарч давснаасаа шилэн аяганд таслан авч мөн хэмжээний биеийн тос дээр нь нэмж хутгаад л гуужуулагч маань бэлэн боллоо.
Халуун бүлээн баннтай усанд хэсэг сууж арьсаа зөөлрүүлсний дараа арьс бүрэн хатаагүй чийгтэй байх үед энэхүү гуужуулагчаараа арьсаа гуужуулаарай.
Сэтгэгдэл ( 1 )
Давсны оронд сод нь дээр байлгүй дээ.арьсаа үрж байна гээд давсаар түлээд сүйд болнош дээ