-Цацраг идэвхт бодис үндэсний аюулгүй байдалд нөлөөлөөд байна-
Иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуультай л ч эх болсон энэ хуулиа өөрчлөхийг хүсэгчдээр дүүрсэн эрхтэн, дархтангуудтай Монгол Улсад үнэндээ эрүүл, аюулгүй амьдарч буй нэгээхэн ч хүн байхгүй.
Агаарын, хөрсний, усны гээд байж болох бүх орчны бохирдол нь дээд хэмжээндээ хүрсэн атлаа түүнээс ч илүү дарга нарынх нь оюун бодол бохирдсон манайд “яаж халаасаа түнтийлгэх вэ” гэсэн дарга нар л голдуу байдаг. Тэдэнд хэтэвчээ л зузаалж байвал хэн гэдэг элэгт нэгт Монгол нь гуньж гутрах хамаагүй. Басхүү хэтэвч зузаалахаас өөрийг хийж чаддаггүй тэдний удирдсан яам, агентлаг, газруудын ажил урагшлах нь битгий хэл ухрах нь олонтаа.
Орчноосоо гадна тэнд амьдарч буй дарга нар, тэдний тойрон хүрээлэгчдээр эрүүл, аюулгүй амьдрах эрхээ зөрчүүлдэгМонголд цацраг идэвхт бодистой автомашин орж ирээд багагүй хугацааг үдээд байна. Булавч бултайна, даравч далдайна гэдгийн адилаар яаж ч булсан ч алдагдаж байдаг, тэгсэн атлаа хүнд маш хортой, генд нь хүртэл нөлөөлж, удамшилд нь аймшигт хор хөнөөл учруулдаг цацраг идэвхт бодистой автомашин Монголд хэд буусан бол.
Ямартай ч, саяхан нэгийг мэргэжлийн хяналтынхан тогтоолоо. Аль 2011 оны Фукушимагийн атомын цахилгаан станцын ослын дараа Японоос Монголд цацраг идэвхт бодистой автомашин орж ирлээ гэж шуугьж байсан ч тухайн үед албаны хүмүүс няцаагаад өнгөрсөн. Тэгвэл энэ удаад няцаагаад ч дийлэхгүй хөдлөшгүй баримтаар тогтоолоо. Японоос орж ирсэн захын нэг автомашинаас цацраг идэвхт бодис олдож байна. Японоос Монголд жил бүр хэдэн мянгаараа автомашинууд орж ирдэг. Монгол ч Япон автомашинуудын хэрэглээ өндөртэй орон.
Манайд явж буй автомашинуудын талаасилүү хувь нь Япон автомашин байдаг. Тэгэхээр Японд хяналтаас гарсан цацраг идэвхт бодис, энэ бодисын алдагдлын талаар хуурамч мэдээлэл хүртэл хийж байгаад баригдсан албан тушаалтнуудтай Японоос үнэ хямдыг нь бодоод манайхан “бранкалж хаясан” хичнээн “цацраг идэвхт бодистой” автомашиныг оруулж ирсэн бол. Цацраг идэвхт бодис юунд ч нөлөөлж, бас гардаггүйг батлах олон баримт бий ч Өмнөд Солонгост цацраг идэвхт бодис илэрсэн гудамжны цементэн замуудыг бүгдийг шинэчилж байсан юм.
Э.Төгс
Сэтгэгдэл ( 0 )