9 сараас өрхийн эмнэлэгт шинжилгээ хийдэг болно

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 02

Ирэх 9 сараас иргэд Өрхийн эмнэлэгтээ очиж шинжилгээ өгөх боломжтой болох юм байна. Тодруулбал, энэ сарын 27-30-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газар,  БНСУ-ын “Руйсанса” корпорацитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу  2 дахь шатны дадлага сургалт зохион байгуулжээ.

Энэхүү сургалт нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх жилийн хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн лабораторийн чадамжийг сайжруулах зорилготой аж. Сургалтад 142 ӨЭМТ-ийн ахлагч эмч, сувилагч нийт 350 хүн хамрагдаж, 20 сургагч багш бэлтгэжээ.

Уг сургалтаар Өрхийн эрүүл мэндийн төвд ирэх есдүгээр сард хийж эхлэх шээсний шинжилгээний суурин анализаторийг ашиглах, шинжилгээний хариуг цахим хуудсанд оруулах болон иргэд болон эрүүл мэндийн ажилтан цахим хуудаснаас шинжилгээний хариуг харах эрүүл мэндийн зөвлөгөө авах талаар цогц мэдээлэл өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top