Та 00-ын цаас яагаад цав цагаан өнгөтэй байдаг юм бол гэж бодож байсан уу? Цаасыг модоор хийдэг гэж бодохоор арай өөр өнгөтэй байх ёстой биш билүү.
00-ын цаас үйлдвэрлэгчид цаасыг үйлдвэрлэхийн тулд маш олон төрлийн химийн найрлага бодис хэрэглэдэг. Хамгийн хортой бодис болох хлор болон хлорын давхар ислийг өнгийг нь цайруулахын тулд ашигладаг байна. Энэ үйл явцын үр дүнд химийн хорт бодис болох диоксин, фураныг ялгаруулдаг.
Диоксин нь хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хортой химийн бодисын нэг юм. Байгалийн бактери энэ бодисыг задалж чаддаггүй байна. Энэ нь урт хугацааны турш хүний биед шингэснээр хорт хавдар, ургийн гажиг, дааврын тэнцвэргүй байдал үүсгэх, дархлалын системийг гэмтээх, ядраах зэрэг биед маш муугаар нөлөөлдөг байна.
Хорт бодис нь зөвхөн 00-ын цаас гэлтгүй сальфетик, цаасан алчуур, кофе шүүгч цаас зэрэгт бас байдаг. Нэгэн судалгаагаар кофены цаасан шүүлтүүр хэрэглэдэггүй байгууллагын хүмүүс хорт хавдар тусах магадлал 40-70% бага байсан тухай гарчээ.
Хэдий чинээ цагаан, хөвсгөр байна төдий чинээ их химийн бодис ашигласан байдаг тул бор 00-ын цаас хэрэглэж байхыг судлаачид зөвлөжээ.
Сэтгэгдэл ( 3 )
тиймүү яасан кэцүү м бэ, цагаан муу, бор муу. дээр үеийнх шигээ сонингийн цаасаар арчих уу тээ????
Taminee odoo yax bolj bnaa
bor n muu gej unshij baisan ym bn.