Хүүхдээ эмнэлэгт орхиод алга болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 02

Увс аймгийн Улаангом суманд зургаан сартай хүүгээ эмнэлэгт орхиод алга болсон хэрэг гарчээ. Тус сумын аравдугаар баг, Дунд хорооллын 9-21 тоотод оршин суугч иргэн 30 настай, эмэгтэй Д нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хүүгээ эмчлүүлж байсан аж.
Харин тэрбээр 2015 оны долдугаар сарын 29-ний өдрийн 12:00 цагийн орчим хүүгээ орхиод сураггүй алга болсон байна.
Аймгийн Цагдаагийн газраас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч эхийг нь олоогүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top