4 дүгээр амаржих газар ирэх онд ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 04

2010 онд Яармагийн дэнж дээр 300 ортой амаржих газар байгуулахаар болсон. Гэтэл хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан таван жилийн турш ажил нь дорвитой урагшлаагүй өдийг хүрсэн билээ.

Тэгвэл Засгийн газрын шийдвэрээр тус амаржих газрын бүтээн байгуулалтын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр болсон байна. Ингэснээр IV амаржих газар ирэх онд ашиглалтад орохоор болсон ажээ.

Дашрамд, одоогоор хоёр компани барилгын ажлыг гүйцэтгэх санал ирүүлээд байгаа бөгөөд бүрэн дуусгахад 39 тэрбум төгрөг шаардагдах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top